Эмчилгээ

Арьсны эмчилгээ

Батга, сэвх, нөсөө толбо, арьсны хөгшрөлт болон бусад асуудлыг гаднах шинж тэмдгээр бус, шалтгаанд нь үндэслэн оношилж, FDA/CE баталгаат лазер технологиор эмчилнэ.

Технологи

FDA · CE баталгаат эмчилгээ

Олон улсын стандарт хангасан лазер төхөөрөмжөөр арьсны асуудлыг үр дүнтэй, аюулгүй эмчилнэ.

01 —
Picosecond Laser
Маш богино хугацааны фото механик үйлчлэлээр меланиныг буталж, эргэн тойрны эдийг гэмтээлгүй эмчилдэг.
СэвхНөсөө толбоПигментаци
02 —
Fiber Laser
1550 нм ба 1927 нм долгионы уртыг хослуулан арьсны бүтцийг цогцоор сайжруулна.
СорвиХөгшрөлтНөхөн сэргэлт
03 —
Iris Laser
532 нм ба 1064 нм долгионы уртаар арьсны өнгөн болон гүн давхаргын пигментэд нэгэн зэрэг үйлчилнэ.
МелазмаГүн пигментТэнхрэлт
Асуудал бүрээр

Таны арьсны асуудал юу вэ?

Доорх картуудаас өөрт тохирох асуудлыг сонгож дэлгэрэнгүй эмчилгээний талаар мэдээлэл авна уу.

Батга, батганы сорви
Идэвхтэй батга болон түүний сорвины эмчилгээ
→

Батгыг гаднах шинж тэмдгээр бус, гормон, арьсны тос ялгаралт зэрэг дотоод шалтгаанд нь үндэслэн оношилж, лазер болон эмийн хосолсон аргаар эмчилнэ.

  • ✓Дотоод шалтгааныг тодорхойлох шинжилгээ
  • ✓Идэвхтэй батганы лазер эмчилгээ
  • ✓Батганы сорви арилгах фибер лазер
  • ✓Дахилтаас сэргийлэх арчилгааны төлөвлөгөө
Сэвх, нөсөө толбо
Нарны хортой туяа, өөрчлөлтийн улмаас үүссэн толбо
→

Пикосекундын болон Айрис лазер төхөөрөмжөөр арьсны гүн болон өнгөн давхаргын пигментэд нэгэн зэрэг үйлчилж, толбыг үе шаттайгаар арилгана.

  • ✓Пигментийн гүнийг тодорхойлох дерматоскоп шинжилгээ
  • ✓Пикосекундын лазер эмчилгээ
  • ✓Нарнаас хамгаалах зөвлөгөө
  • ✓Үе шаттай хяналтын эмчилгээ
Арьсны хөгшрөлт
Уян хатан чанар буурах, үрчлээ, амин чанар алдагдах
→

Фибер лазер төхөөрөмжөөр коллаген үүсэлтийг идэвхжүүлж, арьсны бүтцийг дотроос нь сайжруулан хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулна.

  • ✓Арьсны нөхцөл байдлын иж бүрэн үнэлгээ
  • ✓Коллаген идэвхжүүлэх фибер лазер
  • ✓Уян хатан чанарыг сэргээх эмчилгээ
  • ✓Урт хугацааны арчилгааны төлөвлөгөө
Тэмдэг, сорви
Осол, мэс ажилбар, батганаас үлдсэн сорви
→

Сорвины төрөл, гүнийг үнэлж, тохирох лазер аргыг сонгон арьсны бүтцийг нөхөн сэргээж, сорвины харагдах байдлыг мэдэгдэхүйц бууруулна.

  • ✓Сорвины төрөл тодорхойлох үзлэг
  • ✓Фракц лазер эмчилгээ
  • ✓Арьс нөхөн сэргээх эмчилгээ
  • ✓Олон удаагийн эмчилгээний төлөвлөгөө
Цаг захиалах

Арьсны асуудлаа
өнөөдрөөс эмчлүүлье

Эхний алхам бол мэргэжлийн үзлэг. Таны арьсны нөхцөл байдлыг үнэлж, тохирсон эмчилгээний төлөвлөгөө гаргана.